Шаблоны для сайтов в системе uCoz
Нүүр хуудас » Files » Зөвлөгөө

Нүдийг сайхан болгох дасгал
2011-06-27, 1:26 PM

Нүдээ цогтой, хурц болгоход, мөн их ном шагайж, зурагт радио удаан үзсэнээс нүд чилж , хүзүү хөших, толгой дүүрэх зэрэг зовиур үүсвэл доорх гурван төрлийн иллэгийг хийх нь ашигтай.

1. Хөмсөгний доогуур нүднийхээ ухархайн дагуу гурван хуруугаараа дээш гурван удаа дарна . (хумсаа арьсанд хүргэхгүй)

2. Нүдний ухархайн доод ирмэгээр мөн гурван удаа доош дарна.
3. Сүүлд нь эрхий хурууныхаа өндөгөөр 10 секунд орчим дарна.
Нүдний ойр зуурын засал:
  • Нүд бүрэлзэх, өвдөхөд эмэгтэй хүний хөхний сүү дусаахад илааршина.
  • Нүдэнд батгана өтөө (авгалдайгаа) цацахад урсгал усанд зовхио анилгүй нүдээ угаах сайн.
  • Нүдэнд хог тоос ороход нүдээ анивчиж цавчилгүй дээд доод зовхийг эрхий долоовор хуруугаараа зөөлөн дарж байгаад тургихад амархан амирлуулдаг байна.
  • Нүд хараар өвдөхөд (аргах, хуурайшихад) сайн хатаасан янгирын цөсийг усанд дэвтээж зовхинд багаар түрхвэл тус болно.
  • Муурын цусыг муутгалгүйгээр сүүдэрт хатаагаад сайтар нунтаглаж, нүдний цагаан ба мах ургаж бүрхсэн хэсэгт хийхэд эдгэрэх тохиолдол бий.
  • Нүд улайж хорсож, загатнахад өглөөний өлөн бүлээн шээсээ дусаавал нэн сайн.
  • Мөн хар цайгаар угааж, ямааны элгийг түүхийгээр нь нүдэнд тавьж боогоод хөхүүлэх сайн.
  • Хөлнийхөө улыг хэт дааруулах, халаах нь нүдний хараа муутгадаг учир болгоомжлох хэрэгтэй.

Мэдээний төрөл: Зөвлөгөө | Нийтэлсэн: Sallymoon
Үзсэн: 948 | Татсан: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Нэр *: Email хаяг:
Хамгаалалтын код *: