Нүдийг сайхан болгох дасгал
| 2011-06-27, 1:26 PM |
Нүдээ цогтой, хурц болгоход, мөн их ном шагайж,
зурагт радио удаан үзсэнээс нүд чилж , хүзүү хөших, толгой дүүрэх зэрэг
зовиур үүсвэл доорх гурван төрлийн иллэгийг хийх нь ашигтай.
1. Хөмсөгний доогуур нүднийхээ ухархайн дагуу гурван хуруугаараа дээш гурван удаа дарна . (хумсаа арьсанд хүргэхгүй)
2. Нүдний ухархайн доод ирмэгээр мөн гурван удаа доош дарна.
3. Сүүлд нь эрхий хурууныхаа өндөгөөр 10 секунд орчим дарна.
Нүдний ойр зуурын засал:
- Нүд бүрэлзэх, өвдөхөд эмэгтэй хүний хөхний сүү дусаахад илааршина.
- Нүдэнд батгана өтөө (авгалдайгаа) цацахад урсгал усанд зовхио анилгүй нүдээ угаах сайн.
- Нүдэнд хог тоос ороход нүдээ анивчиж цавчилгүй дээд доод зовхийг
эрхий долоовор хуруугаараа зөөлөн дарж байгаад тургихад амархан
амирлуулдаг байна.
- Нүд хараар өвдөхөд (аргах, хуурайшихад) сайн хатаасан янгирын цөсийг усанд дэвтээж зовхинд багаар түрхвэл тус болно.
- Муурын цусыг муутгалгүйгээр сүүдэрт хатаагаад сайтар нунтаглаж,
нүдний цагаан ба мах ургаж бүрхсэн хэсэгт хийхэд эдгэрэх тохиолдол бий.
- Нүд улайж хорсож, загатнахад өглөөний өлөн бүлээн шээсээ дусаавал нэн сайн.
- Мөн хар цайгаар угааж, ямааны элгийг түүхийгээр нь нүдэнд тавьж боогоод хөхүүлэх сайн.
- Хөлнийхөө улыг хэт дааруулах, халаах нь нүдний хараа муутгадаг учир болгоомжлох хэрэгтэй.
|
Мэдээний төрөл: Зөвлөгөө | Нийтэлсэн: Sallymoon
|
Үзсэн: 941 | Татсан: 0
| Rating: 0.0/0 |