Эмэгтэй хүн яавал нэр хүндээ алдахгүй байх вэ? - Зөвлөгөө - File Catalog - Yнсэлт бол хайрын дээд илрэл...
Шаблоны для сайтов в системе uCoz
Нүүр хуудас » Files » Зөвлөгөө

Эмэгтэй хүн яавал нэр хүндээ алдахгүй байх вэ?
2011-06-27, 8:19 AM

Хайртай хүн, гэр бүл, найз нөхөд хамт олныхоо дунд нэр төрөө алдахгүй байна гэдэг эмэгтэйчүүд бидний хувьд хичнээн чухал билээ? "Нэр хугарахаар яс хугар” гэдэг маргашгүй үнэн зүйр үг ч бий.

Бусдын хувьд үнэлэмж буурах нь хувийн үнэ цэнэ, нийгмийн байр суурь, карьерын хувьд ямар олон таагүй үр дагавар авчирдгийг бид мэднэ. Бидний үг, үйлдэл болгон бусдад ямар нэг мессежийг өгдөг. Тэгвэл эмэгтэй хүн ямар ч орчинд, яавал нэр хүндээ алдахгүй байх вэ?

Олонтойгоо бай. Хүмүүсийг өөрсдөө хүрч ирэхийг хүлээхийн оронд өөрөө тэдэн дээр оч. Бужигналдаж сууснаас ганцаараа байх нь танд илүү таалагддаг байсан ч олон нийтийн арга хэмжээ, найз нөхдийн уулзалтаас үргэлж хойш суусны хэрэггү. Дараа нь таныг гэх хүнгүй болчихвол харамсалтай.

Өөрөөрөө л бай. Бусдад сайхан харагдахын тулд өөртөө байдаггүй зан чанарыг гаргах гэж бүү хичээгтүн. Дутагдалтай талуудаасаа нуун далдалж болохоос биш, шинээр дасал болоогүй араншинг гаргах гэж хичээх нь нэр хүндийг тань харин ч сэвтээж орхино.

Үргэлж үнэнийг хэл. Нэр хүндээ хамгаалж үлдэх гэсэн зорилгоор худал хэлэх эсвэл өөрийгөө хэт дөвийлгөх нь эсрэгээрээ муу үр нөлөөтэй байж болох. Тиймээс ноцтой хэрэг биш л бол үргэлж үнэнийг өгүүлж бай. Авъяас чадварынхаа талаар магтаж ярих гэсний оронд үйлдлээрээ түүнийгээ батлан харуулаарай. Та чаддаг зүйлдээ бардам байгаа нь сайн хэрэг боловч өөрийгөө дөвийлгөн магтаж байгаа хүнийг бусад хүн эерэгээр хардаггүй.

Өөрийнхөө сул талуудыг түрүүлж хэлэх хэрэггүй. Энгэсэг тань шингээгүй, эсвэл өглөө хумсныхаа будгийг арилгаж амжаагүй гэдгээ харилцаж байгаа хүнээ анзаарахаас нь өмнө өөрөө түрүүлж айлтгах нь харин ч "бодоогүй юмыг нь бодуулна” гээч болох тохиолдол бий. Ингэснээр та өөртөө итгэлгүй харагдах болно. Үүний оронд ямар нэг байдлаар харагдуулахгүй байх арга хэмжээ аваарай. Ганц гадаад үзэмж ч биш, зан ааш, биеэ авч явах байдлынхаа сул талуудын талаар ум хумгүй түрүүлж дуугарах хэрэггүй.

Сайн танихгүй хүмүүсийн дэргэд хов жив бүү ярь. Хана хүртэл чихтэй. Нэр муутай хүмүүстэй дотносох хэрэггүй. Тэгвэл таниас ч бас хүмүүс дөлөх болно. Гэвч бүх хүмүүстэй ижил тэнцүү харьцахаа мартуузай.

Хэн нэгэн таныг дорд үзсэн мэт үг үйлдэл гаргавал нэр төрөө эвтэйхэн хамгаалж сур. Хааяа хатуухан байхад илүүдэхгүй. Халдашгүй байдалд тань нэвтэрч, таныг бусдын хажууд эвгүй байдалд оруулахыг оролдохыг хэнд ч бүү зөвшөөр.

Өөрийнхөө талаар бага ярь. Энэ дүрэм нь ганцхан хайр сэтгэлийн харилцаанд л хамаатай гэдгээр бусдаасаа өөр. Учралын эхэн үед өөрийнхөө талаар бүгдийг нь тооччихолгүй, цаашид сонирхох зүйлтэй үлдээ. Тэгэхгүй аваас, та түүний хувьд уншаад дуусчихсан ном болон хувирах болно. Өөрөөр хэлвэл "чихрээ” нэг нэгээр нь өгөөрэй. Мөн өнгөрсөн харилцаануудынхаа талаар нээлттэй байх нь зөв ч бүгдийг нь дэлгэрэнгүй ярих нь буруу юм. Учир нь таны талаар янз бүрийн ойлголтуудыг нөгөө хүнд өгөх болно. Уулзаад удаагүй үедээ сул дорой, хамгаалалтгүй байдлаа бүү харуул.

"Муу нэрийг хусавч арилахгүй” учир эхнээсээ өөрийгөө бусдад зөвөөр ойлгуулах нь зайлшгүй шаардлагатай зүйл юм.


Мэдээний төрөл: Зөвлөгөө | Нийтэлсэн: Sallymoon
Үзсэн: 403 | Татсан: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
Нэр *:
Email хаяг:
Хамгаалалтын код *: