Шаблоны для сайтов в системе uCoz
Нүүр хуудас » Files » Сонжоо

Сарын тэмдэг хэзээ ирснээр нь ирээдүйг зөгнөж болно
2011-06-27, 8:05 AM

Сарын тэмдгийн ирсэн өдрийг тооцоолон тухайн мөчлөгт юу тохиолдохыг урьдчилдан мэдэж болдог аж.

Тухайлбал сарын тэмдэг өглөө ирэх нь сайны совин гэнэ. Таны сэтгэл санаа сайхан байгаагийн шинж юм. Харин таны сарын тэмдэг өдөр ирвэл аз жаргал, баяр баясгаланг зөгнөдөг. Орой ирвэл уйтгарыг, шөнө ирвэл хагацлыг ёрлодог.

Өдөр ирвэл сэтгэл хангалуун баяр баясгалантай байхыг зөгнөдөг. Харин орой ирвэл залхуу хүрэм уйтгартай байхын шинж гэнэ. Шөнө ирвэл хагацлыг зөгнөж байгаа нь тэр.

Даваа гариг: Сэтгэл санаа тогтворгүй байна.
Мягмар гариг: Найзтайгаа эсвэл хожим дотносох хүнтэйгээ учирна.
Лхагва: Таагүй явдал тохиолдоно.
Пүрэв: Найзындаа очно.
Баасан: Чихэнд чимэгтэй мэдээ сонсоно.
Бямба: Хэн нэгэн чамд сэтгэлээ уудална.
Ням: Амьдрал чинь зугаа цэнгэлээр дүүрэн байна.

1. Нисч байгаа мэт маш аз жаргалтай байна.
2. Хэн нэгнийг жигшинэ. Гэвч удахгүй ойлголцоно.
3. Маргаан гарна. Хэрхэн зохицуулах нь таниас шалтгаална.
4. Зугаа, цэнгэлтэй байна.
5. Ямар нэг бэлэг авна. Хэн ч өгч магад.
6. Өөрийнхөө тухай хов жив сонсоно. Эмзэглэх хэрэггүй. Зүгээр л мартчих.
7. Та хэн нэгний мөрөөдлийн эмэгтэй болох нь.
8. Найзыгаа бүү гомдоогоорой.
9. Хов живтэй холбоотой таагүй байдал үүснэ. Аль болох тайван ханд.
10. Хүнд дурлана.
11. Найз залуу, эр нөхрөө үнэнч гэдэгт итгэ.
12. Өөртэйгөө ярилц. Нууц авьяасаа нээ. Үр дүн нь удахгүй харагдана.
13. Таагүй зүйлд орооцолдож болзошгүй тул сэрэмжтэй бай.
14. Шинэ мэдээ дуулна.
15. Муу мэдээ дуулна.
16. Урт хошуунаасаа болж зэмлэл хүлээнэ.
17. Хайртай хүнээсээ хагацаж салахыг ёрлож байна.
18. Хайр, халамжинд умбана.
19. Энгийн шохоорхол биш, жинхэнэ хайртай учирна.
20. Шинэ зүйл худалдаж авна.
21. Хүнд хууртаж магадгүй тул хянамгай бай.
22. Эд хөрөнгөөр элбэг байхын совин.
23. Аз жаргалтай байна.
24. Гэнэтийн зочин ирэх нь.
25. Шинэ танилтай болно.
26. Чамайг хүмүүс өрөвдөнө.
27. Хүсэл чинь биелэгдэнэ.
28. Элбэг дэлбэг байна.
29. Гашуун нулимсаа асгаруулах нь.
30. Хэн нэгэнд таалагдаж, сонирхол нийцнэ.
31. Санаандгүй учралыг зөгнөж байна.

Охидын маань сарын тэмдгийн мөчлөг тогтворгүй байдаг нь бие махбодийн, сэтгэл санааны байдлаар зогсохгүй төөрөг тавилантай ч холбоотой байж болдог байх нь ээ. Чи энэ бүхэнд итгэхгүй ч байж болох юм. Гэвч туршаад үзэхэд юу нь болохгүй гэж? Учир нь энэ зөн совин нэг биш бүсгүйчүүдийн хувийн туршлагаар нотлогдсон гэнэ шүү. Болох муу сайн үйл явдлыг урьдчилж мэдсэнээр түүнд бэлтгэлтэй байх боломж гардаг.


Мэдээний төрөл: Сонжоо | Нийтэлсэн: Sallymoon
Үзсэн: 1570 | Татсан: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Нэр *: Email хаяг:
Хамгаалалтын код *: