Шаблоны для сайтов в системе uCoz
Нүүр хуудас » Files » Сонжоо

Цусны бүлгээр нь хайртай хүнээ шинж
2011-07-02, 9:39 AM

Нэгдүгээр бүлгийн цустай хүн
Шулуун шудрага зантай. Энэ бүлгийн хүмүүс зорилгодоо ямар ч хамаагүй аргаар хүрэхийг эрмэлздэг. Тэд бусдаас уламжилж авахыг хүсдэггүй, мэдлэг боловсрол зөн совиндоо найддаг. Шулуун шудрага зантай. Бусдын дутагдалыг илэн далангүй хэлчихдэг, дутагдалтай эвлэрдэггүй зангаасаа болж өөртөө дайсан бий болгодог. Гэхдээ өөртөө үнэнч хэдхэн нөхөртэй. Сайн тал нь гэвэл өөрт нь хандсан хүмүүст ямагт тусалж дэмжихийг хүсдэг. Харин сөрөг тал нь их тэвдүү. Үе үе цочмог уур гаргана.
Хоёрдугаар бүлгийн цустай хүн
Атаархуу дурлалдаа үнэнч. Тэд тайван орчинд дуртай. Ганцаардлаас их айдаг. Тэд найз нөхөд, дурлалдаа үнэнч бөгөөд гэрлэхдээ сонголтыг тун хянуур хийдэг. Тэвчээртэй, сайхан сэтгэлтэй, романтик хүмүүс. Харин сул тал нь атаархуу, зөрүүд зантай, заримдаа ойлгомжгүй зан ааш гаргадаг.
Гуравдугаар бүлгийн цустай хүн
Мөнгөнд нарийн. Энэ бүлгийн хүмүүс уян зөөлөн зантай ч зарим үед дэндүү дураараа загнаж, бусдыг гомдоодог гэмтэй. Өөрт таалагдсан ажлаа хийх дуртай. Харин дургүй ажлыг хүчилсэн ч хийдэггүй. Тэд тун илэн далангүй, яриа хөөрөө сайтай, энэ байдлаараа бусдыг өөртөө татаж чаддаг. Тэдний сул тал нь мөнгөнд хэт харам загнадаг, хэр баргийн хүнд итгэдэггүй.
Дөрөвдүгээр бүлгийн цустай хүн
Ховор бүлгийн цустай хүмүүс. Ихэвчлэн хуучинсаг үзэлтэй. Тэд амьдарч байгаа орчноо өөрчлөх дургүй. Хэзээ ч эрсдэлтэй шийдвэр гаргахгүй. Үнэхээр тайван амгалан, төлөв түвшин хүмүүс. Хүний итгэлийг дааж чаддаг. Тиймээс найз нөхдөөр баян, эд хөрөнгөө ч аривжуулж чаддаг. Харин эмэгтэйчүүдийн хувьд ялимгүй хөнгөмсөг байж мэднэ. Тэд бие хаа, царай зүсээр бусад бүлгийн хүүхнүүдээс илт давуу байдаг онцлогтой.
Мэдээний төрөл: Сонжоо | Нийтэлсэн: Sallymoon
Үзсэн: 1242 | Татсан: 0 | Сэтгэгдэл: 1 | Rating: 0.0/0
Total comments: 1
+1  
1 Оогий   (2011-07-02 3:24 PM) [Entry]
Энэ яг тохирч байна шүү Энэ яг үнэн байхаа бусад юу гэж бодож байна.

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Нэр *:
Email хаяг:
Хамгаалалтын код *: