Хайрын гоё шүлэгнүүд - Шүлэг - File Catalog - Yнсэлт бол хайрын дээд илрэл...
Шаблоны для сайтов в системе uCoz
Нүүр хуудас » Files » Шүлэг

Хайрын гоё шүлэгнүүд
2011-07-18, 6:23 PM

Харц  дөлгөөн нүдээрээ чи наддаа хайр түгээдэг

Харах бүрдээ чи наддаа жаргал авчирдаг

Сэвгүй ариун сэтгэлээрээ чи наддаа инээд бэлэглэдэ


Сэтгэлийн гэгээн уяханаараа чи наддаа бүхнийг өгдөг шүү мд


Чамдаа хайртай  шүү...






Учрал дуудсан харцанд чинь


Уянга хөглөсөн хойлоод чинь


Уяхан хонгор сэтгэлд чинь


Ухаалаг сайхан ярианд чинь


Ухаангүй би чинь дурлажээ


Харц булаасан чамайгаа хэнд ч алдахгүй ээ... хайрт минь






Чамд дурла гэж заяа  минь намайг хөтөлсөн


Чамайг хайрла гэж хорвоо надад тулсан


Хамгаас илүү гэж бурхан надад шивнэсэн


Хайрлаж явна гэж би өөртөө амласан....






Хөтлөлцөөд чи бид хоёр алхаж байх юм


Хөөрөх саран уяраад уйлж байх юм


Хайртай шүү гээд чи намайг үнсэж байх юм


Хачин их санасан шүү гээд чи намайгаа тэвэрч байх юм


Орчлонд чи бид хоёрыг хамгийн жаргалтай хос гэж


Одод чи бид хоёрт шивнэж байх юм......







Чамаас илүү сайхныг хорвоогоос би эрэхгүй


Чамин тансаг өнгөөр зүрхээн би хуурахгүйээ


Чамтайгаа л байхад сэтгэл минь дүүрэн байдаг


Чинь зүрхэнд минь ганцхан чи минь л байдаг


Чин үнэнчээр чамайгаа би хайрласан


Чин сэтгэлээр чамайгаа л сонгосон юм шүү....






Зөөлөн шиврэх бороо надад гуниг дагуулаа юу


Зөндөө хүлээгдсэн чи минь


Зөрүү замаар одоо юу


Хүлээж чангарсан сэтгэл минь


Хөрж байн уу гэлтэй


Хүүхэд хонгор нас минь


Өтөлж байнуу юутай


Чамайгаа би хүлээнээ....






Нулимстай нүдээрээ угтах гэж  чамдаа би тунирхдаг


Нуурын ангир шиг ижилсэх гэж чамдаа би эрхэлдэг


Минийх гэж өмчлөх гэж чамайгаа би харамладаг


Магад чамтай хамт байх гэж чамайгаа би хайрладаг......




Мэдээний төрөл: Шүлэг | Нийтэлсэн: Sallymoon
Үзсэн: 8638 | Татсан: 0 | Сэтгэгдэл: 1 | Rating: 3.7/3
Total comments: 1
0   Spam
1 shijir   (2012-04-25 2:27 PM)
gogo

Нэр *:
Email хаяг:
Хамгаалалтын код *: