Нүүр будалтын 7 нууц - Гоо сайхан - File Catalog - Yнсэлт бол хайрын дээд илрэл...
Шаблоны для сайтов в системе uCoz
Нүүр хуудас » Files » Гоо сайхан

Нүүр будалтын 7 нууц
2011-07-02, 4:25 PM

Та бүхэндээ  бяцхан нууц хэлье. Чи өөртөө тохирсон будалтыг хийж чадахгүй байна уу бас яаж будхаа мэдэхгүй байна уу. Нүүр будалтын ертөнцөд тавтай морил

1. Хөмсгөө зөв хэлбэрт оруулах

Хөмсөгнийхөө аятайхан хэлбэрийг бий болгоогvй цагт гоёмсог эмэгтэйн vлгэр жишээ болж чадахгvйг санаж явах нь зvйтэй.
Хэтэрхий нарийн хөмсөг нь онцгой харагдана. Харин хэт өргөн хөмсөг нь нямбай бус харагдуулна. Нvvр будагч нар зөвлөхдөө хөмсгийг нарийн байхыг зөвлөдөг ба гэхдээ хөмсөг харин өтгөн шигvv байгаа тохиолдолд шvv дээ. Хэлбэр нь vл ялиг дугуйрсан байх нь зvйтэй бөгөөд энэ vед л vр дvнг олж харна. Хөмсгөө зөв хэлбэрт оруулахдаа:

1. Эхлээд хөмсөгний тусгай сойзоор самна.

2. Ийш тийшээ янз бvрийн чиглэлтэй ургаж, дэрдийж илvv гарсныг нь чимхvvрээр татаж аваарай.
3. Дахин хөмсгөө засч, жижиг хайчаар илvv гарсныг нь хайчил.
4. Хэрвээ хөмсөг чинь дуулгавар муутай бол vргэлж өөртөө сойзтой яв.
5. Гэрээсээ гарахдаа хөмсгөндөө бага зэрэг гель тvрхээд дараа нь хөмсгөө самна.


2. Нүүрнийхээ өнгийг өөрчил

Орчин vеийн эмэгтэй хvн бол өөрийн арьсны гоёмсог өнгийг олох явдал бөгөөд ямар ч тосон гялгар, толбо, бvдэг зэвхий туяа нvvрэнд байх ёсгvй.
Нvvрний vндсэн өнгийг гаргах суурь бvтээгдэхvvний vл мэдэгдэм нимгэн vе давхарга нь арьсны жигд бус байдлыг далдална.


3. Хацрын энгэсэг таны царайг гоц, ер бусын харагдуулдаг

Танд хуурай болон тосон энгэсэг хэрэглэхийг зөвлөж байна. Хуурай нунтаг энгэсгийг өргөн суурьтай, урт иштэй багсаар тавибал нvvрэнд нямбай уусдаг. Тосон энгэсгийг хурууны өндгөөр тvрхээд жигд тараах нь зvйтэй. Хацрын энгэсгийг нvvрний өнгөнд зохицуулж хэрэглэвэл илvv тохиромжтой. Цайвар, ягаавтар арьсанд ягаан юмуу цайвар ягаан өнгө, харин шаргал арьсанд шvрэн ягаан, хvрэндvv өнгө зохимжтой. Энгэсэг байдалтай хацар өнгөлөгч нь нvvрний хэв маягийг илтгэдэг.


4.Нүдээ нууцлаг харцтай болго

Тачаангуй дvр төрх бий болгохын тулд бараан өнгийн зовхины будагнаас /тень/ бvv татгалз.
Чухамдаа тэдгээр нь сэтгэмжит ба оньсого мэт дvр төрхийг бий болгох ба энэ vедээ бусдын харцнаас анхаарлыг нь холдуулалгvйгээр тэднийг гайхшруул.


5.Та сормуусаа өтгөн, дэрэвгэр болгоорой
Сормуусыг өтгөн харагдуулахын тулд сормуусаа будаад дээрээс нь энгэсэн тvрхээд дахиад будна. Сормуусаа будахын өмнө эсвэл будсаны дараа будаг нь хатахаас өмнө тусгай эргvvлэгчээр эргvvлж болно. Орчин vеийн будалтанд сормуусны будаг их vvрэг гvйцэтгэж байгаа гэдэгтэй та санал нийлнэ байх. Сормуусны будгийг доод сормуусны доогуур буулгахгvйн тулд эхлээд сормуусыг уртынх нь дагууд нийтэд нь нэг vе буд, сайн хатахаар нь сормуусны vзvvрээс илvvдэл будгийг болгоомжтой авч зайлуулах хэрэгтэй


6. Өөртөө тохирох уруулын будагны өнгийг сонго

Хурц өнгийн уруулын будаг нь шинэ зууны будалтын шаардлагын нэг юм. Уруулыг онцгvй харагдуулахгvйн тулд улаан эсвэл улаан хvрэн өнгийн будгийг өөртөө аль болох илvv зохихыг нь сонго. Уруулын будгийг нягт нямбай будахын тулд дvйцэх өнгийн уруул хvрээлэгч харандаагаар эхлээд хvрээлж өгөх хэрэгтэй.


7. Гэрэл гэгээ цацарсан дүр төрх оруулж өг

Төгсгөл хэсгийн таталбар болгож нvvр хvзvv хэнхдэг хэсгээ гэгээтэй харагдуулах хэрэгтэй. Гайхамшигтай vр дvн нь танд тод томруун харагдах болно шvv.
Мэдээний төрөл: Гоо сайхан | Нийтэлсэн: Sallymoon
Үзсэн: 454 | Татсан: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
Нэр *:
Email хаяг:
Хамгаалалтын код *: