Шаблоны для сайтов в системе uCoz
Нүүр хуудас » Files » Гэр бүл

Хосуудад хайр, энхрийлэл маш их дутагддаг
2011-07-01, 6:47 PM

Хосууд маань хэн хэн нь ажил ихтэй, ар гэрийн амьдрал, үр хүүхэд гээд тэр бүр хоёр биенээ эрхлүүлж хамтдаа байж чаддаггүй.

Энэ нь эхнэр нөхөр хоёрын харьцаанд хоосон хөндий орон зайг үүсгэдэг. Иймд аль болох бие биенээ энхрийлж, түүнээсээ хэн хэн нь сэтгэлийн таашаал авч, халуун дулаан үгийг хоёр биендээ харамгүй хэлж байх хэрэгтэй. Учир нь эрэгтэй ч бай эмэгтэй ч бай хүн бол сэтгэлийн амьтан шүү дээ.

Ер нь хүн сэтгэл хангалуун өөдрөг сайхан байвал гэр бүлийн уур амьсгал халуун дулаан болж, ажил төрөл нь хүртэл бүтэмжтэй байж, ямар ч саад бэрхшээлийг даван туулж чаддаг. Хэрэв эхнэр нөхөр хоёр өөр хоорондоо таарамжгүй, хайр энхрийллээр бие биенээ дутааж, хэлэх хэлэхгүй хатуу үгийг бие биендээ хэлж нэгнийхээ зүрх сэтгэлийг шархлуулж гомдоох нь хэзээ ч сайн үр дагаврыг авч ирэхгүй юм.

Харин ч эсэргээрээ хэний ч санаанд оромгүй таагүй үйл явдлууд ар араасаа цувран гарч ирэх ба улмаар гэр бүлийн харьцаанд ан цав гардаг. Ингээд танд дараах хэдэн зөвлөгөөг өгье.

- Ажил хэргийн холбогдолтой янз бүрийн асуудлыг гэртээ хэзээ ч битгий ярьж байгаарай.

- Ажил дээрээ харж амжаагүй бичиг баримтаа гэртээ бүү авч ирэээрэй.

- Хэрэв ажил дээр чинь ямар нэгэн таагүй асуудал гарч таны сэтгэл санаа тавгүй байгаа бол тэр үдэш хайрттайгаа болзоо тогтоож ямар нэгэн зүйлийг төлөвлөсний хэрэггүй. Учир нь таны сэтгэл зүйн таагүй байдал хайрттайгаа хамт байх тэр үдшийн болзоог тань үгүй хийж мэднэ шүү.

- Хайртыгаа мөнгө төгрөг сайн олж чадахгүй байгаад нь сэтгэл дундуур байж, загнаж зэмлэхийнхээ оронд түүний ажилд нь тусалж, сэтгэл санааг нь дэмжиж өгөх хэрэгтэй.

- Сексийн нэг хэвийн байдлаа өөрчилж аль болох сонирхолтой шинэлэг зүйлийг бодож олох хэрэгтэй. Учир нь хүн өдөр болгон нэг хэвийн хоолоо идээд байвал уйдна биз дээ. Иймд сексийн хэв маягаа хүртэл өөрчлөх хэрэгтэй.

- Эр нөхрийнхөө чихнээс нь үргэлж хонх уяж, хэзээ ч битгий уурлуулж бухимдуулж байгаарай.

Мэдээний төрөл: Гэр бүл | Нийтэлсэн: Sallymoon
Үзсэн: 752 | Татсан: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Нэр *: Email хаяг:
Хамгаалалтын код *: