Шаблоны для сайтов в системе uCoz
Нүүр хуудас » Files » Эрүүл мэнд

Жирэмсэн болсноо яаж мэдэх вэ?
2011-07-02, 9:54 AM

Хэрвээ та жирэмслэхээс хамгаалах ямар нэгэн арга хэрэглээгүй, биений юм өмнө нь тогтвортой хэвийн ирдэг байсан бол биений юм хугацаандаа ирэхгүй байх нь жирэмсэлсний шинж байж болно. Харин зарим эмэгтэйд жирэмсэлсэн гэсэн ч биений юм ирэх ёстой хугацаандаа үзэгдэх төдий гарч болзошгүй. Мэдээж биений юм ирэхгүй саатаж эхлэхэд та эргэлзэж эхэлнэ.

Энэ нь жирэмсэн болсны үндсэн шинж тэмдэг боловч зарим халдварт өвчин , тураал, жирэмлэхээс сэргийлэх тариа, суулгац болон сэтгэл санааны цоцрол зэргээс үүдэн биений юм ирэхгүй байх талтай. Цөөн тохиолдолд жирэмсэлсэн эмэгтэйд эхний 2-3 сард биений юм ирсээр байх нь бий. Жирэмсэн болсон үед дааврын өөрчлөлтөөс хамааран дараах шинж тэмдэг илэрч болно.

* Өдрийн аль ч үед хамаагүй дотор дотор муухайрах, бөөлжис цутгах
* Шорвог, давслаг, гашуун идээнд дуртай болох
* Аманд төмөр, эвгүй амт мэдрэгдэх
* Хөх хатуурч чинэрэх, томрох, эмзэглэлтэй болох
* Ойр, ойрхон шээс хүрэх
* Гэнэт маш ихээр ядарч сульдах
* Үтрээнээс гарах ялгдас ихсэх
* Зан ааш тогтворгүй болох
* Ядарч нойр хүрэх
* Зарим төрлийн хоолонд дургүй болох, хоолны үнэр эвгүй санагдах
* Сэтгэл санаа тайван биш, уцаарламтгай болох Эдгээр шинжийн илрэх эсэх нь таны бие махбодийн онцлогоос ихээхэн хамаарах бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүдэд харилцан адилгүй илэрдэг. Зарим тохиолдолд аль ч шинж илрэхгүй байж болно. Мөн дээрх шинж тэмдгийн нэг нь эсвэл хэд хэдэн шинж тэмдэг зэрэг илэрч болох юм. Ядарч сульдах нь жирэмслээгүй байх үеийнхээс нилээд өвөрмөц байдаг.

Жирэмсэн үед нойрмоглох, ялангуяа оройн цагаар маш их сульдах нь ажиглагддана. Энэ үед заавал унтаж амрах хэрэгтэй. Үүний шалтгаан нь жирэмсэн үед биед боловсрогдох (прогестрон) даавартай шууд хамааралтай байх талтай. Учир нь энэ даавар нь тайвшруулах, нойрсуулах, тайван, амгалан, тогтуун болгох үйлчилгээтэй байдаг.

Мэдээний төрөл: Эрүүл мэнд | Нийтэлсэн: Sallymoon
Үзсэн: 1135 | Татсан: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Нэр *: Email хаяг:
Хамгаалалтын код *: