Өсвөр насны жирэмслэлт - Эрүүл мэнд - File Catalog - Yнсэлт бол хайрын дээд илрэл...
Шаблоны для сайтов в системе uCoz
Нүүр хуудас » Files » Эрүүл мэнд

Өсвөр насны жирэмслэлт
2011-12-08, 4:20 PM

Өсвөр насны жирэмслэлт нь 19 болон түүнээс доош насны охидын жирэмслэлт юм.


Жирэмслэлтийн шинж тэмдэг:

•    Хэвлийн хэсгээр цүдийх
•    Хөх томрох, хөндүүрлэх
•    Ядрах
•    Толгой бага зэрэг өвдөх, ухаан алдах
•    Сарын тэмдэг ирэхгүй байх
•    Огих, бөөлжих
•    Байн байн бие засах

Шалтгаан эрсдэл

Өвсөр насны жирэмслэлт, төрөлтийн хэмжээ 1990 онд хамгийн дээд цэгтээ хүрч байснаас хойш бэлгэвчний хэрэглээ өссөнтэй холбоотой байна. Өсвөр  насны жирэмслэлт нь анхаарч үзэх маш олон шалтгаантай цогц асуудал юм. Өсвөр насны (12-14 нас) хүүхдүүд ихэвчлэн тохиолдлын харьцаа эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртдөг байна. 18-19 нас өсвөр насны хүүхдүүд нь зарчмын хувьд насанд хүрэгчид бөгөөд өсвөр насны жирэмслэлтийн тал хувь нь энэ насны бүлэгт тохиолддог ажээ.

Өсвөр насны жирэмслэлтийн эрсдлийн хүчин зүйлс:

•    Нас бага байх
•    Сургуульдаа сайн сурч чадахгүй байх
•    Эдийн засгийн сул тал
•    Ганц бие эсвэл өсвөр насны эцэг эх байх

Оношлогоо, шинжилгээ

Өсвөр насны хүүхэд бэлгийн харилцаанд орсон гэдгээ хэлэхгүй байх талтай. Хэрэв өсвөр насны хүүхэд жирэмсэлбэл ихэнхдээ жингийн өөрчлөлт гардаг. Ихэнхдээ жин нэмэгддэг боловч огих, бөөлжих нь их байгаа бол жин алддаг. Үзлэгээр бүсэлхийн тойргийн хэмжээ нэмэгдсэн нь мэдэгдэх бөгөөд эмнэлгийн мэргэжилтэнгүүд мэднэ. Аарцагны шинжилгээгээр үтрээний хана эсвэл умайн хүзүү цэхэр өнгөтэй болж харагдах бөгөөд умайн хүзүү уян хатан, умай тэлж байна.

•    Жирэмслэлт тогтоох шээс болон ийлдэсийн шинжилгээ эсрэг гарах
•    Жирэмслэлтийг батлах, хугацаа тогтоохын тулд хэт авианы дурангаар харах


Эмчилгээ

Өсвөр насны жирэмсэн эхчүүдэд аборт хийлгэх, хүүхдээ өргүүлэх, хүүхдээ нийгэм болон гэр бүлийн дэмжлэгтэйгээр өсгөх гэх мэт бүх сонголт нээлттэй байдаг. Өсвөр насны жирэмсэн эхчүүд тамхи татах, согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй бөгөөд гарахад нь тусламж дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Зохих  шимт тэжээлт бодис хэрэглэх шаардлагатайг боловсролын болон нийгмийн байгууллагуудаар дамжуулан хүргэнэ. Тохирох дасгал хөдөлгөөн, нойр зэргийг чухалчлах хэрэгтэй. Жирэмслэлтээс сэргийлэх мэдээлэл үйлчилгээг хүргэх нь өсвөр насны охидыг дахин жирэмслэхээс сэргийлэхэд нэн чухал юм.

Жирэмсэн эсвэл саяхан төрсөн өсвөр насны эхчүүдийг сургуульдаа үлдэх, сайн эцэг эх болох чадвар олгодог боловсролын байгууллагад дахин элсэхэд нь туслах, дэмжлэг үзүүлэх, санхүүгийн болоод сэтгэлзүйн дэмжлэг өгөх нь зүйтэй юм. Хүртээлтэй, боломжийн хүүхдийн асрамж нь өсвөр насны эхчүүдийг үргэлжлүүлэн сурах ажилд ороход нь нөлөөлдөг чухал хүчин зүйл юм.

Хүндрэл

Өсвөр насны жирэмслэлт нь өвчлөлийн хувь нэмэгдэх, эх, ургийн эндэгдэлтэй холбоотой асуудал. Боломжгүй байдлаас болж эндэх нь өсвөр насны жирэмслэлтийн үеэр тохиолдох үхлийн 2 дахь гол шалтгаан бөгөөд энэ нь бусад насны бүлгийг бодвол өсвөр насны бүлэгт илүү өндөр байдаг ажээ.
Өсвөр насны жирэмслэлт нь эмнэлгийн ноцтой хүндрэл учрах өндөр эрсдэлийг дагуулж байдаг. Үүнд:

•    Жирэмслэлттэй холбоотой цусны даралт ихсэх
•    Дутуу төрөх
•    Цус багадах
•    Цус бохирдох

Өсвөр насны хүүхдээс төрсөн хүүхэд 20 болон түүнээс дээш настай эхчүүдээс төрсөн хүүхдийг бодвол 2-6 дахин бага жинтэй байх магадлалтай.  Бага жинтэй хүүхэд төрөхөд дутуу төрөлт гол нөлөө үзүүлдэг боловч хүүхдийн өсөлт умайдаа зогсох нь (жирэмслэлтийн үеэр ургийн өсөлт хэвийн бус байх) бас нэгэн хүчин зүйл юм. Өсвөр насны эхчүүд ургийн өсөлт хэвийн бус болох, халдвар авах, химийн бодисны хамааралтай байх зэрэг хорт зуршилтай байх хандлагатай байдаг. Залуу эх гэж 20-с доош насны эхийг хэлэх бөгөөд нярай эхний жилдээ эндэх эрсдэл ихтэй байдаг. Өсвөр насны жирэмсэн эхчүүд  амаржихаас өмнөх эмчилгээ эрт авах нь маш чухал юм.

Сэргийлэлт

Өсвөр насны охидыг жирэмслэхээс хамгаалах маш олон төрлийн хөтөлбөрүүд байдаг. Тэвчих хөтөлбөрүүд нь залуучуудыг гэрлэх хүртлээ бэлгийн харилцаанд орохоос зайлсхийх тэвчих, боломжит жирэмслэлтэнд хүлээцтэй хандах насанд хүрэх хүртлээ хүлээхийг зөвлөдөг ажээ.

Боловсролд тулгуурласан хөтөлбөрүүд нь өсвөр насныханд тэдний бие, хэвийн үйл ажиллагааны талаар заах болон жирэмслэлтээс хамгаалах дэлгэрэнгүй мэдээллээр хангах, БЗХӨ-с сэргийлэх зэрэгт анхаарлаа хандуулдаг байна. Судалгаанаас үзэхэд жирэмслэлтээс хамгаалах мэдээлэлгүйгээр зөвхөн тэвчих хөтөлбөр нь өсвөр насныхны жирэмслэлтийг бууруулдаггүй байна. Гэхдээ боловсролд суурилсан хөтөлбөрүүд нь уг түвшинг бууруулдаг байна.

Эмнэлэгт суурилсан хөтөлбөрүүд нь эмнэлгийн мэргэжилтэнгүүдийн заавар, зөвлөгөөгөөр дамжуулан мэдээлэл, жирэмслэлтээс хамгаалах үйлчилгээг авахыг илүү хялбар болгож өгдөг.

Нас чацуутангуудын зөвлөгөө олгох хөтөлбөрүүд  олгох хөтөлбөрүүд нь ерөнхийдөө өсвөр насныхныг бэлгийн харилцаанд орох үе тэнгийхнийхээ болон нийгмийн дарамтыг эсэргүүцэхийг зөвлөдөг бөгөөд арай ахимаг өсвөр насныхныг хамардаг байна. Эдгээр хөтөлбөрүүд нь хувь хүнд чиглэх хандлагатай бөгөөд өсвөр насныханд эрсдэлээ ухамсарлахад нь тусалдаг байна. Бэлгийн харьцаанд хэдийнэ орсон өсвөр насныханд нас чацуутангуудын зөвлөгөө өгөх хөтөлбөр тэдний авах шаардлагатай мэдээлэл, харицааны ур чадвар, жирэмслэлтээс хамгаалах аргыг амжилттай хэрэглэх зэрэгт дэмжлэг үзүүлдэг.

Мэдээний төрөл: Эрүүл мэнд | Нийтэлсэн: Sallymoon
Үзсэн: 534 | Татсан: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
Нэр *:
Email хаяг:
Хамгаалалтын код *: