Шаблоны для сайтов в системе uCoz
Нүүр хуудас » Files » Эрүүл мэнд

Хатиг юунаас үүсдэг вэ?
2011-07-02, 9:47 AM

Хатиг нь үений уг, тэр орчмын эдийн цочмог идээт, үхжилт үрэвсэл юм. Хагарч үхэжсэн эд идээ нь гадагшлахаар өвчин нь намддаг. Өвчний үүсгэгч нь стафилококк. Чихрийн шижин зэрэг архаг эмгэг хуучтай, эсвэл бие суларсан тохиолдолд өвчилнө. Биеийн үетэй хэсэг хувцсанд үрэгдэж байдаг  газарт гарна. Чанаргүй хоол хүнс хэрэглэх, зөв хооллохгүй байх, агаарын бохирдол зэргээс шалтгаалж гардаг.Арьсан дээр маш хөндүүр, овгор хатуурал товойж улайна. Зарим тохиодолд халуурч чичрүүдэс хүрэх нь бий. Арьсанд товгор хатуурал товойж, улайж эхэлмэгц давсны уусмал марльд шингээгээд дээр нь тавьж болно. Мөн шаардлагатай бол эмчид үзүүлж зөвлөгөө авах, шарлага, үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгээрэй. Нэгэнт идээлж, хүндэрсэн тохиолдолд зүслэг хийж, үрэвсэл эсэргүүцэх бодис хэрэглэж бооно. Хатигшил гэж биеийн энд тэнд хатиг давтан гарахыг хэлнэ. Хатигшил нь хүний дархлаа муудаж, бие суларснаас үүдэлтэй. Хатигшсан хүнд нянгийн эсрэг эмийн бэлдмэл, аминдэмийн болон физик эмчилгээ хийнэ

Мэдээний төрөл: Эрүүл мэнд | Нийтэлсэн: Sallymoon
Үзсэн: 966 | Татсан: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Нэр *: Email хаяг:
Хамгаалалтын код *: