Шаблоны для сайтов в системе uCoz
Нүүр хуудас » Files » Эрүүл мэнд

Гутранги үзэл хүнийг хурдан хөгшрүүлдэг
2011-07-03, 6:02 PM


Эмэгтэй хүний хамгийн сэтгэл зовоосон асуудлын нэг нь хөгшрөлт билээ. Залуу нас, гоо үзэсгэлэнгээ алдахгүйн тулд юуг эс хийдэг билээ. Хоолны дэглэм барьж, өлсч, хамаг цалингаа гоо сайхны салонд тушааж, иллэг хийлгэж, мэс засалд орж, мэргэн түргэн хүнээр айлчилж, ардын гэх эм тан ууж зарим нь иргэний үнэмлэхний он сараа хүртэл сольж байдаг.

Гэтэл энэ бүхэн шал дэмий. Залуу сайхнаараа байхын тулд хэдхэн зарчмыг сахихад хангалттай. Натураль хүнс идэх, аль болох их хөдлөх, арьсаа өдөр бүр арчлах, амьдралыг байгаагаар нь хүлээн авч уурлаж цухалдахгүй байхад л болно. Чи залуу тул энэ тухай бодоход эрт гэж эндүүрч магадгүй. Эмэгтэй хүн биологийн хувьд 24 наснаасаа хөгширч эхэлдэг. Өнөөдрөөс эхлэн доорхи журмыг сахивал удалгүй зуршил болж үргэлж залуугаараа үлдэнэ.

Хүнс
Хүн өдөрт 4-5 удаа бага багаар идэх ёстой. Орой 19 цагаас хойш юу ч идэх хэрэггүй. Энэ нь залуу нас, гоо үзэсгэлэнг хадгалах хамгийн энгийн бөгөөд шилдэг арга юм. Таны аль болох бага идэх зүйлийн тоонд мах, цөцгийн тос, өөхөн тос, тослог цагаан идээ багтана. Махнаас бүрмөсөн татгалзах хэрэггүй. Зүгээр л шарах биш харин жигнэх юмуу чанаж идэж байгаарай. Өөхөн ба цөцгийн тосыг бус ургамлын тос хэрэглэ. Цагаан гурилан талх, нарийн боов, ёотон, төмс аль болох бага иднэ. Эдгээр хүнсийг их идэх тусам улам их таргалж улмаар хөгширдөг. Таны аль болох их идэх зүйлсийн тоонд зөгийн бал, хатаасан жимс, хар талх, алим, байцаа багтах ёстой. Мөн өдөрт 1.5 литрээс багагүй, хоёр литрээс илүүгүй шингэн уувал зохино.

Спорт
Залуу нас, гоо үзэсгэлэнг хадгалах чухал зүйл нь хөдөлгөөн спорт юм. Бүсгүй та өглөө бүр дасгал хийх, орой бүр 30 минут аэробик хийхэд хангалттай. Чиний эрхэмлэх зүйлсийн тоонд явган явах, шатаар өгсөх, шалны модгүй шал угаах, дээс үсрэх зэрэг орно.

Арьс
Хичнээн ядарсан байлаа ч будгаа арилгаж тэжээлийн тос түрхэх юмуу иллэг хийж сур. Өглөө бүр шүршүүрт ор. Зарим орой унтахаасаа цагийн өмнө хөөстэй усанд хэвт. Гэхдээ долоо хоногт нэг л байхад хангалттай.

Инээмсэглэл
Залуу насаа хадгалах гол хүчин зүйлийн нэг нь өөдрөг сайхан сэтгэл юм. Хүнд уурлах, цухалдах юм алхам тутамд учирдаг. Хамгийн гол нь хүн өөрөө хэрхэн хүлээн авахаас л хамаарна. Хорвоог бүхэлд нь засах аргагүйгээс хойш өөрөө эерэгээр хүлээн авч сурах ёстой. Хагас устай сав хараад өөдрөг хүн бараг дүүрэн гэж хэлж байхад гутранги хүн шал дутуу гэж хариулдаг. Ер нь юм болгоноос өчүүхэн ч гэсэн сайн зүйл олж харж сурвал зохино. Юмны муу талыг олж харж сурах аваас түүндээ өөрөө идэгдэн уур бухимдал таныг хөгшрүүлэх болно.

Мэдээний төрөл: Эрүүл мэнд | Нийтэлсэн: Sallymoon
Үзсэн: 712 | Татсан: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Нэр *: Email хаяг:
Хамгаалалтын код *: