Шаблоны для сайтов в системе uCoz
Нүүр хуудас » Files » +18

G цэг гэж юу вэ?
2011-06-30, 7:59 PM

G цэг гэж юу вэ?
G хэмээн нэрлэгдсэн биеийн нэгэн цэг эмэгтэйчүүдийг дур ханахад тусалдаг гэж зарим эрдэмтэд үздэг. Ер нь эмэгтэй хүнд дээрх цэг байдаг эсэх тухай маргаан тун их. Эмэгтэйчүүдийн анагаах ухаан /гинеколог/-ы ихэнх лавлах бичигт энэ нэр томъёо огт байдаггүй бөгөөд анагаахын их сургуулийн оюутнуудын гарын авлагад нэг ч үг тэмдэглэсэн нь үгүй. Мөн нэг ч эмэгтэйчүүдийн эмч,  мэс засалч энэ цэгийг харж, нэг ч эмгэг судлагч хүний биеэс энэ цэгийг илрүүлээгүй юм. Тэгвэл нөгөө талаас нь харвал олон эмэгтэйчүүд өөрийн сексийн туршлага дээрээ үндэслэн үтрээний урд хананд тодорхой нэг цэгт хүрэхэд дур ханадгийг баталсан нь  бий. Тэгээд ч зогсохгүй  энэ цэгээс авсан дур ханалт бусад дур ханалтаас өөр, илүү хүчтэй  байдаг гэж нотолдог.
G цэг үнэхээр байдаг гэх баталгаа бий юу?
1. Германий эрдэмтэн, эмэгтэйчүүдийн эмч Эрнст Грефенберг 1944 онд эмэгтэй хүний үтрээний урд хананд сэрлийн шинэ бүс байгааг  анх тогтоожээ. Тэрбээр энэхүү нээлтээ 1950 онд хэвлэгдсэн Олон улсын сексологичдын сэтгүүлд "Эмэгтэйчүүдийн дур ханалтад шээс гадагшлуулах сувгийн гүйцэтгэх үүрэг” нэртэй өгүүлэлд дурьдан бичсэн аж. Эмэгтэй хүний шээс гадагшлуулах суваг үтрээний урд хананд  байрладаг бөгөөд энэ хэсэгт өдөөлт өгвөл эд эс хөөж эмэгтэйчүүдэд сексийн таашаал төрж, дур ханалт үүсдэг гэж Грефенберг нотолсон байна. 1950-аад онд Грефенбергийн энэхүү судалгаанд хүмүүс төдийлөн анхаарал тавьсангүй. Тэрбээр 1950-1960 -аад онд ерөндөг анх зохион бүтээснээрээ л мэргэжил нэгтнүүдийнхээ дунд нэртэй байжээ.
2.  1981 онд G цэгийн тухай дахин хөндөн ярилцах болжээ. Доктор Аддиего Сексологийн судалгааны сэтгүүлд "Эмэгтэйчүүдийн дур ханалт: Нэгэн тохиолдлыг судалсан нь” гарчигтай судалгааны ажлаа нийтлүүлсэн байна. Энэ илтгэлд үтрээний урд хананд  өдөөлт үзүүлэх замаар гүн дур ханалтыг мэдэрсэн нэгэн бүсгүй дээр хийсэн судалгааныхаа талаар бичсэн байна. Тэрээр  тус илтгэлдээ Грефенбергийн нээлт, нотолгоог хүндэтгэн сэрлийн тухай цэгийг анх G цэг хэмээн нэрлэсэн  ажээ.
3. Америкийн судлаач Ладас, Уиппл, Перри нар 1982 онд "G цэг ба сексийн хүрээний бусад нээлтүүд” ном хэвлэн нийтлүүлжээ. Энэ  ном маш олон мянган хувиар борлогдож, сая сая хүн хэрвээ тэр цэгийг олж чадвал сексийн амтыг  бүрэн мэдэрч болохыг ойлгожээ.
4. 1980 -1990-ээд оны үед эрдэмтэд G цэг гэж юу болох тухай багагүй судалгаа хийсэн боловч олигтой үр дүнд хүрч чадаагүй юм. Тэд судалгаагаа гүнзгийрүүлэх боломжтой орчинд ажиллаагүй гэж дүгнэдэг.  Тиймээс ч 2001 онд Америкийн эмэгтэйчүүдийн эмч нарын мэргэжлийн сэтгүүлд G цэгийг "Орчин үеийн гинекологийн үлгэр” гэж нэрлэсэн байна.
5. 2008 оны гуравдугаар сард Италийн Л`Акила их сургуулийн хэсэг эрдэмтэн 20 эмэгтэйн бэлэг эрхтэнд хэт авиан судалгаа хийснийхээ дараа дахин G цэг байдгийг нотолж, ихээхэн шуугиан дэгдээсэн юм. Тэд эмэгтэйчүүдийн бараг хагаст нь үтрээ, шээс гадагшлуулах сувгийн  заагт нэгэн зузаан эд байдгийг олж тогтоосон бөгөөд түүний тусламжтайгаар эмэгтэйчүүд үтрээгээр дур ханалт мэдэрдэг нь тодорхой болсон байна.
                                       Жинхэнэ эр хvн бvсгvй хvний дур тавилтыг шагнал гэж боддог, өөрийгөө vнэлэх нэг хэмжvvр гэж бодож энэ нь бvсгvй хvний өөрийгөө vнэлэх vнэлэмж, сэтгэл зvй болон биеийн эрvvл мэндэд сайнаар нөлөөлдөг гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Сексээс дур таашаал авч чаддаг бvсгvй элдвийн ааш гаргах нь бага, vргэлж инээмсэглэж өөртөө итгэлтэй, чөлөөтэй, ухаалаг байдаг. Мөн албан тушаал ахих нь тvлхvv байх бөгөөд нөхөр, хайртай залуудаа vнэнч байж гэр бvлээс гадуурх явдалд бага орооцолддог ажээ.
Vтрээний тавилт
vтрээний урд хананд урдаасаа 5 см орчимд байрлах өнөөх алдарт G цэгт vйлчилж чадсанаар бvсгvй хvн vргэлжилсэн олон дур тавилтыг мэдэрдэг. Ингэж дур тавих нь vнэн хэрэгтээ тийм ч хэцvv зvйл биш л дээ. Хамгийн гол нь эрэгтэйн бэлэг эрхтэн энэ цэгт хvрэлцэж байхуйц байрлалыг сонгон авах хэрэгтэй.
Яг л муур шиг
Онолын хувьд: G цэгт хоёр талаас нь даралт vзvvлэх
Амьдрал дээр: Унтаж байгаад дөнгөж сая сэрсэн муужгай ямар гоёмсгоор биеэ сунган суниадгийг чи лав харсан байлгvй. Нуруугаа яаж хотойлгон урд сарвуугаа хэрхэн сунгадгийг нь санаж байна уу? Яг ингэж хийх гээд vз дээ. Энэ байрлалд эрэгтэйн бэлэг эрхтэн яг vтрээний урд хананд наалдан гvн ордог. Энэ байрлалд хоёр биедээ нягт наалдан байх нь чухал бөгөөд мөн зөв цэгт зөв даралт өгөхдөө бас хөдөлгөөний зөв хэмнэлтэй байх ёстойг анхаараарай.
Тvvнд ашигтай нь: Бэлэг эрхтний доод vзvvрийн хамгийн мэдрэмтгий хэсэг дээд зэргээр өдөөгдөнө.
Дэрэн дээрээ
Онолын хувьд: G цэгийг хялбар олоход туслах
Амьдрал дээр: G цэгийг олж дур тавихын тулд бvсгvй нь таазаа яльгvй өргөхөд л болно. Ингэхийн тулд хонгон доороо нэг, магадгvй хэд хэдэн дэр ивэх хэрэгтэй. Ингэснээр бэлэг эрхтэн vтрээнд орох зөв өнцөг vvсгэж нөгөөтэйгvvр vтрээг "богиносгож” өгдөг. Сайн юманд садаа мунддаггvй хойно. Энэ байрлалд секс хийхэд биеийн тэнцвэртэй байдлыг хадгалах нь жаахан төвөгтэй байдаг. Тиймээс хархvv чинь vе vе тулж, тvшиж байх хэрэгтэй болно гэдгийг бvv мартаарай.
Тvvнд ашигтай нь: Гvн оролт...
Нvvр нvvрээ хараад л
Онолын хувьд: vрэлтийг нэмэгдvvлэх
Амьдрал дээр: Энэ байрлалд секс хийхийн тулд "Камасутга”-гийн "Хулсан сvлжээ” зэрэг байрлалын дасгалыг хийх гээд огт хэрэггvй. Зvгээр л тохойгоо нугалан гар дээрээ тулаад хархvvдээ ойртон наалдаад хоёр хөлөө мөрөн дээр нь тавь. Ингэснээр чи G цэгийг улам сайн ойртуулж чадна. Та нарын биеэр vvссэн хурц өнцөг vтрээний урд хананд эр бэлэг эрхтнийг улам шахаж өгнө. Харин цаашаа бол та нар урагшаа хойшоо хэрхэн нэгэн хэмнэлээр хослон хөдөлж байгаагаас л шалтгаална. Тэгээд ч энэ бол хоёулаа хоёр биенээ зулайнаас хөл хvртэл нэгэн зэрэг харж чаддаг цөөхөн байрлалуудын нэг юм шvv.
Тvvнд ашигтай нь: Чиний сайхан хөхийг шимтэн харах боломж

Нуруунаас ширтэхvй
Онолын хувьд: Хvчийг зөв чиглvvлж тааруулах
Амьдрал дээр: Энэ байрлал нь эрэгтэй, эмэгтэй хэн хэний нь хувьд тааламжтай байх болно. Мөн эр бэлэг эрхтний тээрхийний vзvvр болон бэлэг эрхтний хөвч дээд зэргээр өдөөгдөнө. өөрөөр хэлбэл бас л тvvнд илvv ашигтай гэсэн vг. Гэхдээ энэ нь зөвхөн эрчvvдийн тааллаар болдог зvйл биш л дээ. Хэрвээ та сайн дасгалжсан "спорт” биетэй бол бvсгvй та өөрөө эрэгтэйн бэлэг эрхтний оролт, хөдөлгөөний хурд хэмнэл зэргийг өөрт тааламжтайгаар тохируулж чадна. vvний тулд та хөлөө эрэгтэйнхээ хөлөн завсар хийгээд гараараа тулж арагш гэдийнэ. Энэ байрлалд "vйл явдал” яг G цэгийн орших vтрээний доод хананы урдаасаа гурав дахь хэсэгт болж байгаа юм. Тиймээс бvсгvйд дээд зэргийн таашаал мэдрvvлэх боломжтой.
Тvvнд ашигтай нь: Энэ байрлалд секс их хийвэл бvсгvй та тун удалгvй гайхамшигтай гоолиг биетэй болж чадна. Мэдээж энэ нь залууд чинь ч бас таалагдана

Мэдээний төрөл: +18 | Нийтэлсэн: Sallymoon
Үзсэн: 5108 | Татсан: 0 | Сэтгэгдэл: 4 | Rating: 0.0/0
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Нэр *: Email хаяг:
Хамгаалалтын код *: