Эротик зүүд юуг өгүүлдэг вэ? - +18 - File Catalog - Yнсэлт бол хайрын дээд илрэл...
Шаблоны для сайтов в системе uCoz
Нүүр хуудас » Files » +18

Эротик зүүд юуг өгүүлдэг вэ?
2011-07-01, 7:04 PM

-Унтаж байхдаа эротик зүүд зүүдлэх нь янз бүрийн утга санааг илэрхийлдэг байна. Тухайлбал: ойр дотно харьцаа, энхрий ялдам байдал, ганцаардлаас зугатаах гэх мэт.

-Та экс нөхрөөсөө салаад тусдаа амьдарч байгаа мөртлөө түүнтэй секс хийж байна гэж зүүдэлбэл та хоёрын харьцаа, бие биенээ мэдрэх мэдрэмж нэг мөр дуусгавар болоогүй гэсэн үг юм. Магадгүй экс нөхөртэйгээ сайн найзын харьцаатай байж, нөхөрсгөөр бие биендээ хандаж болох юм.

-Та хөрштэйгээ, ажлын газрынхаа хэн нэгэн хүнтэй, тэр ч бүү хэл найз хүүхэнтэйгээ хүртэл секс хийж байгаагаар зүүдэлж болох юм. Үүнд санаа зовж, ичсэний хэрэггүй. Учир нь иймэрхүү зүүд нь таныг завхай зайдан гэж хэлж буй хэрэг биш шүү дээ.

-Хамтран ажилладаг хэн нэгэн эр хүнтэй харьцаа муутай байлаа гэж бодъё. Гэтэл тэрбээр таныг тэвэрч, үнсэж байна хэмээн зүүдэлбэл тантай дотно байхыг хүсч байгаагийн илрэл ажээ. Магадгүй таны дотоод мөн чанар уг залууг тийм ч мууэр биш гэдгийг битүүхэн хэлж байж болох юм.

-Хэн нэгэн алдартай одтой үнсэлцэж, секс хийж байгаагаар зүүдэлбэл та тэр хүн шиг од болох хүсэл эрмэлзэлтэй, түүний амьдралын хэв маягийг өөртөө бий болгохыг хүсч буй хэрэг юм.

-Эрэгтэй хүн секс хийх тамир тэнхэлгүй болж байна хэмээн зүүдэлбэл эрх мэдэл, хүчээ алдаж, сексийн чадваргүй, идэвхгүй болж буйг илтгэдэг байна.

-Нөхрөөсөө өөр эр хүнтэй сексийн харьцаанд орж байгаагаар зүүдэлбэл тухайн эр хүндээ илэрхий сэтгэл татагдаж буйг харуулж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл таны зүүдэнд орсон тэр эр бодит амьдрал дээр танд ямар нэгэн байдлаараа таалагддаг төдийгүй түүний тухай хааяа боддог учраас ийнхүү зүүд нойронд тань тэрбээр ирж байгаа юм шүү дээ.
Мэдээний төрөл: +18 | Нийтэлсэн: Sallymoon
Үзсэн: 388 | Татсан: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
Нэр *:
Email хаяг:
Хамгаалалтын код *: